ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ
Пүрэв
Загарзүсэм
ИТХ-ын Тэргүүлэгч, ИТХ-ын Төлөөлөгч

Туршлага

  • - Пүрэвийн Загарзүсэм нь Өвөрхангай аймгийн Уянга суманд 1967 оны 4-р сарын 29-ний өдөр төрсөн. Эхнэр, хүү, охин 3-ын хамт амьдардаг. Уянга сумын Ерөнхий боловсролын сургуульд 1975 онд элсэн орж 1983 онд төгссөн. Дундговь аймгийн ХАА-н техникумд 1983 онд элсэн орж 1986 онд онц дүнтэйгээр төгссөн. 1986 онд УБ хотынн ХАА-н дээд сургуулийн Зоотехникийн ангид урилгаар элсэн орж 2 ЖИЛ БУЮУ 4 семистр дараалан Сүхбаатарын цалинтайгаар сухалцаж байгаад 1988 онд Румын улсын Бухарест хотын Их сургуулийн Румын хэлний ангид суралцаж төгссөн. Улмаар РУМЫН улсын Бухарест хотын Николай Балческугийн нэрэмжит ХАА-н академийн Зоо-инженерийн ангид 1989-1992 онд суралцаж, 1995-1996 онд Улаанбаатар Хотын ХААИС-ийн мал зүйч менежментийн ангийг малзүйч технологич мэргэжлээр улаан дипломтой төгссөн.  1996-2000 он хүртэл –“Баян буурал” хоршооны дарга  2000-2001 оноос Уянга сумын Засаг дарга  2000-2001 онд Уянга сумын МАХН-ын хорооны дарга  2000-2001 онд Уянга сумын ИТХ-ын төлөөлөгч  2002-2008 онуудад “ЗЭММ” ХХК-ийн захирал, олон улсын “Sigcess” корпарацийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийнн газрын тэрггүүн, “Байгаль хамгаалал орон нутгийн хөгжил хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн  2008-2012 онд Уянга сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчөөр  2013-2014 онд “Мастер Сэндс” ХХК-ийн захирал  2014 онд Хөдөлмөрийн сайдын зөвлөх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны ажлын албаны дарга  2016 оноос “ТИ ЖИ ВАЙ” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байна. Гавьяа шагнал  Алтан гадас одон  Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль  Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль  Аймгийн 80 жилийн ойн “Хүндэт медаль”  Спортын алдар медаль  Уянга сумын 80 жилийн ойн медаль  Аймгийн Засаг даргын жуух
Сумдууд