ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ
Дуламжав
Өлзийхишигт
ИТХ-ын Төлөөлөгч

Туршлага

  • - 1969 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 1977 онд ЕБ-ын 2 дугаар сургуульд элсэн орж, 1985 онд 8 дугаар ангийг төгссөн. 1985-1988 онуудад Улаанбаатар хот дахь Худалдааны техникум, 2012 онд Отгонтэнгэр Их сургуулийг тус тус дүүргэсэн. Ном судлалч, улс төр судлаач мэргэжилтэй. 1988-1992 онуудад Өвөрхангай аймгийн номын худалдаанд, 1992-2004 онуудад хувийн байгууллага, аж ахуйн нэгжид, 2005 онд Арвайхээр сумын ЗДТГазрын Хотын Захирагчийн Албанд тохижилт хариуцсан мэргэжилтэнээр тус тус ажиллаж байсан. 2006 оноос одоог хүртэл Арвайхээр сумын Бурхийн 9 дүгээр багийн Засаг даргаар 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 2008-2012, 2012-2016 онуудад Арвайхээр сумын ИТХурлын Төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон, 2008 оноос МАН-ын 9 дүгээр үүрийн даргаар өнөөдрийг хүртэл тус тус ажиллаж байна. 2009-2013 он хүртэл Өвөрхангай аймгийн МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Тэргүүлэгчийн сонгуульт ажлыг хийж байсан. 2017 оноос Өвөрхангай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажиллаж байна. Гавъяа шагнал: 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль Арвайхээр сумын МАН-ын 2007 оны “Шилдэг удирдах ажилтан” өргөмжлөл, “Чингис хаан” хүндэт тэмдэг, МАН-ын тэргүүний ажилтан, 2008 онд МАН-ын хүндэт тэмдэг, 2011 онд МАН-ын 90 жилийн ойн медаль, 2012 онд Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэт медаль, Худалдааны 90 жилийн ойн медаль, Арвайхээр сумын Засаг даргын “Жуух бичиг”, 2013 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2014 онд НАМЭХолбооны дээд шагнал “Шилдэг эмэгтэй” одон, Арвайхээр сумын ИТХурлын “Хүндэт жуух бичиг”, 2015 онд Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал “Соёмбо” одонгоор тус тус шагнагдсан.
Сумдууд