ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ
Адъяадолжин
Ишдорж
ИТХ-ын Дарга, ИТХ-ын Тэргүүлэгч, ИТХ-ын Төлөөлөгч

Туршлага

  • - Гэндэн овогтой Адъяадолжингийн Ишдорж 1977 оны 6-р сарын 2-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвтийн ам хэмээх газар төрсөн. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1985-1993 онд Бат-Өлзий сумын 8-н жилийн сургууль 1993-1995 онд: Бат-Өлзий сумын 10 жилийн сургууль 1995-1999 онд: Улаанбаатар хот МУБИС-ийг физик, байгаль шинжлэлийн багш 2009-2010 онд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академын Төрийн алба удирдлагын сургуулийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус дүүргэсэн. Ажлын туршлага: Бат-Өлзий сумын ЕБС-д Физик, байгаль шинжлэлийн багшаар, 1999-2004 онд Сумын соёлын төвийн эрхлэгч, хүүхэд залуучуудын ажилтан, 2004-2011 оны 12-р сар хүртэл Бат-Өлзий сумын засаг даргаар 7 жил 2011 оны 12-р сараас 2016 оны 8-р сар хүртэл Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч, 2016 оны 8-р сараас Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Сонгуульт ажил: 2002-2004 онд Сумын ИТХ-ын төлөөлөгч 2004-2016 онд Аймгийн ИТХ-төлөөлөгч Бат-Өлзий, Арвайхээр сумдын МАН-ын хорооны дарга Гавъяа шагнал: Аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын ЖУУХ бичиг Тусгаар тогтнолын одон Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль ИМУБ-ны 800 жилийн ойн медаль МАН-ын тэргүүний ажилтан тэмдэг 2004 он Аймгийн шилдэг залуу өргөмжлөл, цом 2004, 2007 оны Аймгийн шилдэг улс төрч залуу алтан сарнай цом МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль БОАЖЯ-ны өргөмжлөл УМХЕГ-ын ЖУУХ Аймгийн Цагдаагийн газрын баярын бичиг Шилдэг төрийн түшээ Намнансүрэн одон зэрэг шагналаар шагнагдсан.
Сумдууд