ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ
Шархүү
Чимгээ
ИТХ-ын Төлөөлөгч

Туршлага

  • - Шархүү овогтой Чимгээ нь 1961 онд Улаанбаатар төрсөн. 1969-1979 онд нийслэлийн 14-р дунд сургуулийг дүүргэж, улмаар АУДэС-д элсэн орж суралцсан.1985 онд тус сургуулийг “Хүүхдийн эмч” мэргэжлээр төгсөн ЭМЯ-ны болон Өвөрхангай аймгийн ЭМГ-ын томилолтоор Бат-Өлзий сумын эмнэлэгт хуваарилагдан ирж өдгөөг хүртэл ажиллаж байна. 1989, 2002 онд хүүхдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, 2007 онд хэвлийн “Хэт авиан оношлогоо”-ны мэргэжил олгох дамжаа, 2013 онд “Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиа судлал” мэргэжлээр дээшлүүлэх дамжаанд тус тус суралцаж төгссөн. Гавьяа шагнал: • “АЛТАН ГАДАС” одон • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн “Хүндэт медаль” • “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэг • ЭМЯ-ны “Хүндэт жуух” • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн хүндэт тэмдэг • Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн “Хүндэт медаль” • Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” • Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” • Аймгийн ЭМГ-ын хүндэт тэмдэг • Аймгийн ЭМГ-ын “ЧАНАРЫН ТЭМДЭГ” • Аймгийн “Шилдэг их эмч” -2013 он

Cv Facebook

Сумдууд