ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ
Төмөрбат
Ариунболд
ИТХ-ын Төлөөлөгч

Туршлага

  • - Төмөрбатын Ариунболд Т.Ариунболд нь 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Ам бүл 4. Эхнэр 2 охины хамт амьдардаг. Философич, Нийгмийн ухааны багш, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, 2003-2005 онд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын хоёр дугаар сургуульд Нийгмийн ажилтан, 2005-2009 онд Аймгийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан, 2009-2012 онд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст “Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан бодлогын мэргэжилтэн, Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасагт ахлах мэргэжилтнээр, 2012-2016 онд Хужирт сумын Засаг даргаар, 2016 оноос аймгийн Байгал орчны газрын даргаар томилогдон ажиллаж байна. 2005-2008 онд Арвайхээр сумын АСЗХолбооны тэргүүлэгч, Аймгийн АСЗХолбооны нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Арвайхээр суман дахь Хужирт сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч сонгуульт ажлуудыг тус тус гүйцэтгэж байсан. Аймгийн АСЗХолбооны ”Алтан од” медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Монголын залуучуудын холбооны “Төрийн шилдэг залуу түшээ” медалиудаар шагнагдсан.

Cv Facebook

Сумдууд