ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулахаар аймгийн ИТХ-д өргөн барилаа

2016-09-27 19:17

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд “Засаг дарга аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн жагсаалтын хамт боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна” хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж аймгийн ИТХ-д өргөн барьсан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахад ашиглах тулгуур баримт бичиг

·         Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал

·         Бүсчилсэн хөгжлийн бодлого

·         Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

·         Өвөрхангай аймгийн эдийн засгийг 2014-2024 онд хөгжүүлэх бодлогын баримт бичиг

·         Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайлан/хураангуй

·         Аймгийн хэмжээнд хийсэн эмзэг байдлын үнэлгээ, бусад суурь судалгаа

·         Өвөрхангай аймгийн МАН-ын мөрийн хөтөлбөр

·         Өвөрхангай аймгийн АН-ын мөрийн хөтөлбөр

              Улс орны нийгэм, эдийн засгийн цаашдын чиг хандлага, зах зээлийн судалгаа, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэдийн санаа бодлыг хэлэлцүүлсэний үндсэн дээр 4 бүлэг, 72 зорилт, 251 арга хэмжээ бүхий үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулаад байна. Хөтөлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.



2016-09-27 19:17

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд