ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

100 буудалт даамны төвийн бүсийн тэмцээн эхэллээ

2018-09-09 16:09

 “Монгол Улсын спортын мастер, БОЭТ-ийн их эмч Н.Баярсайханы нэрэмжит төвийн бүсийн 100 буудалт даамны тэмцээн” өнөөдөр Өвөрхангай аймагт эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Дорноговь аймгаас 140 гаруй хүн оролцож байгаагаас Олон Улс, Монгол Улсын мастер цол зэрэгтэй 14 хүн байна.

Үүний дотор МУГТ, Монгол Улсын 13 удаагийн аварга, Азийн 3 удаагийн аварга, Олон Улсын их мастер Д.Эрдэнэбилэг байгаа нь тэмцээний чансааг харуулж байгаа юм. Мөн тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь 80 настай /Улаанбаатар хот: Д.Дорж/, хамгийн залуу нь 5 настай /Дорноговь: М.Мөнх-Эрдэнэ/ байна. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж маргааш дүн нь гарна.



2018-09-09 16:09

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд