ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Өвөрхангайгаас 341 ээж “Алдарт эх” одонгоор энгэр мялаалаа

2019-06-03 16:34
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одонг гардан авлаа.
Энэ жил Өвөрхангай аймгийн ИТХ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газарт материал уламжилсны дагуу “Алдарт эх-I” одонгоор 15, “Алдарт эх- II” одонгоор 326 ээж энгэр мялаасан юм.
“Алдарт эх” одонг анх АИХТ-ийн шийдвэрээр 1958 оноос эхлэн олон хүүхэдтэй эхчүүдэд олгож ирсэн байна. “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан байдаг билээ.

2019-06-03 16:34

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд