ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Сумдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

2019-10-24 16:47
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 19 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумаар эцэслэсэн тус арга хэмжээгээр ажилтан бүр чиг үүргийн дагуу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, холбогдох хууль, журмын тухай мэдээлэл өгсөн юм. Мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, багийн ИНХ-ын дарга нартай уулзаж, санал солилцлоо.
Аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Т.Гончигдорж энэхүү үйл ажиллагаагааг дүгнэж хэлэхдээ “ИТХ-ын анхан шатны нэгжид тулгамдаж, доголдож байгаа асуудал, амжилттай хэрэгжиж байгаа тогтоол, шийдвэрүүдийн талаар хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах тухайд заавар зөвлөгөө өгсөн учраас бидний сумдад ажилласан ажил үр дүнтэй боллоо” гэв.


2019-10-24 16:47

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд