ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

"Яруу найрагчийн хөрөг" зургийн үзэсгэлэнг сумын галарейд дэлгэлээ

2019-03-12 22:13

Есөнзүйл сумын “Бурхан бумбын орон” уран зургийн галарейд "яруу найрагчийн хөрөг" зургийн үзэсгэлэн тавигдлаа.

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Есөнзүйл сумын ИТХ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Яруу найргийн үндэсний төв, "Бэст Арт" галерейгаас хамтран зохион байгуулсан тус үзэсгэлэнд үе үеийн шилдэг яруу найрагчдын 40 гаруй хөргийг дэлгэн сонирхуулсан юм.

Монголын хөрөг зургийн нэрт мастер МУСГЗ Н.Орхон, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-ийн шагналт зураач Н.Оросоо, Б.Насанцэнгэл зэрэг олон нэрт зураачид эдгээр хөргүүдийг урлажээ. Энэ үеэр түүх өгүүлсэн хуучны гэрэл зургуудаар үзэгч олны мэлмийг баясгалаа.

“Болор цомын эзэн” яруу найрагч Ж.Баяржаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагва, "Бэст Арт” галарейн захирал, зураач С.Чулуунбаатар, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа нар үзэсгэлэнг зохион байгуулахад санаачлан оролцсон байна.



2019-03-12 22:13

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд