ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Архи, согтууруулах ундааны хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэлээ

2017-05-01 08:40

Архи, согтууруулах ундааны хор холбогдлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах зорилгоор “Мэргэжлийн баг”-аас санаачилан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн эмч клубын сурагчдыг “Үе тэнгийн сургагч багш”-аар бэлтгэж, 60 сургагч багшид гэрчилгээ олгов. 

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр аймгийн хэмжээнд холбогдох төрийн байгууллагын албан хаагчдаас бүрдсэн “Мэргэжлийн баг” 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. Тус багийн үйл ажиллагааг сумдад хэрэгжүүлэх үүрэг бүхий  “Аддиктологи”-ийн баг бүх сумдад ажиллаж байна.



2017-05-01 08:40

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд