ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж сумдад ажиллалаа

2016-10-03 12:49

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар 9-р сарын 29-өөс 10-р сарын 2-ныг хүртэл Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдад ажиллаад ирлээ. 

Сумдын өвөлжилтийн байдал болон албан байгууллагуудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзалт хийж санал бодлыг нь сонсон хариулт өгч, УИХ болон аймгийн ИТХ-аас гарсан шийдвэр болон нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын  талаарх бодит мэдээллийг хүргэсэн юм. Энэ үеэр Хархорин суманд болсон багш нарын баярын үйл ажиллагаанд оролцож  төр засгийн шагналаар шагнагдсан боловсролын ажилтнуудын шагналыг гардуулан баярыг нь хуваалцлаа. Тус сумын “Орхон цогцолбор” сургууль Монгол улсын тэргүүний сугууль болсон сайхан мэдээтэй багш нарын баяраа угтаж байна. 


2016-10-03 12:49


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд