ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 5 сум 3 агентлагыг шилдгээр шалгарууллаа

2017-02-06 10:27
  “Нутгийн удирдлагын байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам батлах” тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 38 дугаар тогтоолын 8.1, 9.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумдын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, төсвийн байгууллагуудын 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний дүнг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Тодруулбал  Хужирт, Баян-Өндөр, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол гэсэн таван сум аймгийн шилдэг сумаар шалгарсан бол шилдэг агентлагаар аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёл урлагийн газар Онцгой байдлын газар тус тус шалгарчээ. 2016 оныхоо үйл ажиллагаагаар шалгарсан эдгээр таван сум гурван агентлагыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулах юм байна. 


2017-02-06 10:27

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд