ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

2019-2020 оны хичээлийн жилийн нээлтээс...

2019-09-02 10:06

Арвайхээр сум дахь ерөнхий боловсролын 5 сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн зэрэг албаныхан оролцож, баяр хүргэлээ.

Энэ үеэр аймгийн боловсролын салбарын амжилтыг дурдаж байсан бөгөөд ЭЕШ-ын дүнгээрээ улсад 14 удаа амжилттай оролцож, 9 удаа тэргүүн байр, 2 удаа дэд байр, 3 удаа гутгаар байр эзлэснийг онцлон тэмдэглэж байв.

2019-2020 оны хичээлийн жилд олон онцлог зүйл байгаагийн нэг нь шинээр орж эхэлж буй “Иргэний ёс зүйн боловсрол” хичээл юм. Хүүхдэд сайн боловсрол эзэмшүүлэхээс гадна жинхэнэ Монгол хүн болгож төлөвшүүлэх асуудал чухал байгааг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлж, хүүхдүүдийг ёс зүйтэй, бүх талын боловсрол, эрдэм мэдлэгтэй, хүчирхэг иргэн хүн болж төлөвшихөд энэ хичээл чухал ач холбогдолтой гэж байв.



2019-09-02 10:06

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд