ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

О.Батжаргал: Архидалттай тэмцэж чадсан, өөрийгөө архинаас чөлөөлж чадсан хүмүүсээсээ гадаадад нэг аялуулаач

2019-05-20 13:08

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд хэлэлцлээ. Хуралдааны үеэр Тэргүүлэгчдээс гарсан саналыг дурдахад:

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ТЭРГҮҮЛЭГЧ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ О.БАТЖАРГАЛ:

• Архи зараад амьжиргаа нь дээшилнэ гэсэн буруу ойлголт яваад байна. “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа мөртлөө яагаад архи, согтууруулах ундаа худалдан борлуулах цэгийн тоо нэмэгдээд байгаа юм бэ. Үнэхээр архи зараад амьжиргаа нь дээшилж байна уу, ажлын байр нэмэгдүүлж чадаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Тэгээд бодитой арга хэмжээ ав. Архи, согтууруулах ундаа зардаг цэгийн тоог 30 хувь хүртэл бууруулж байж энэ хөтөлбөрийн үр дүн гарна гэж бодож байна. 
• АА-д яваад эсвэл өөрийн хүсэл зоригоороо архинаас чөлөөлөгдсөн хүмүүсийг урамшуулдаг, тэдний ар гэрийнхэнг нийтийг хамарсан ажилд хамгийн түрүүнд хамруулдаг баймаар байна. Бид жилд өчнөөн л хүмүүсийг гадаад явуулдаг. Тэгвэл архидалттай тэмцэж чадсан, өөрийгөө архинаас чөлөөлж чадсан, үлгэр жишээ болсон хүмүүсээсээ гадаадад нэг аялуулаач. Маш том урам өгнө шүү.
• Архины дуршил бууруулдаг эмийг шийдэж, оруулж ирмээр байна. Бөөний худалдааны төвүүдийн архины борлуулалтанд хяналт тавьмаар байна. Энэ мэт хэдхэн ажлыг зорилтоо болгоод судалгаа хийгээд тодорхой үр дүн гаргамаар байна.


2019-05-20 13:08

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд