ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Хүүхэд оролцсон болон бусад гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд сумдын салбар зөвлөлийнхөнийг арга зүйгээр хангалаа

2017-03-20 16:13
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сумдын салбар зөвлөлийн дарга, ГХУСА хариуцсан түшмэл, олон нийтийн цагдаа нарын нэгдсэн сургалтыг  2017 оны 03 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтаар:   
- Аймгийн прокурор Ш.Дамдинбазар “Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх чиглэл, анхаарах асуудал” сэдвээр, 
- Ааймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьчдилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд оролцсон гэмт хэргийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр, 
- Аймгийн Цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Туяацэцэг “Хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”  сэдвээр, 
- Аймгийн цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргал “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх арга зүй” сэдвээр,  
- Аймгийн Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр, 
- Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагаа” сэдвээр,  
- Аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнх-Эрдэнэ “Малын хулгайн гэмт хэргийн нөхцөд байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Мөн аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Улмаар тухайн нутаг дэвсгэрийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судласны үндсэн дээр үйл ажиллагаагаа төлөвлөж, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төр, төрийн бус байгууллагуудын оролцоог өргөтгөх, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж ажиллахыг сумдын салбар зөвлөлийн дарга нарт сануулахын зэрэгцээ архидалт, хулгай, хүүхэд оролцсон гэмт хэрэгтэй тэмцэх ажилд эрс өөрчлөлт гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлж, салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулахад анхаарах шаардлагатай байгаа талаар зөвлөлийн дарга чиглэл өглөө.




2017-03-20 16:13

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд