ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

“Өвөрхангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт” боллоо

2018-12-11 11:40

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Өвөрхангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт” боллоо. 

Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Лүндээжанцангийн санаачилга, Дэлхийн зөн ОУБ, WorId learning ТББ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус арга хэмжээгээр аймгийн ИТХ-аас батлан гаргасан “Адил боломж” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухайд авч хэлэлцсэн юм. “Адил боломж” хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалж, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, халамж үйлчилгээг сайжруулах олон зорилтыг агуулсан бөгөөд 2017-2021 он хүртэл шат дараатай хэрэгжүүлж байна.


Өвөрхангай аймагт хөгжлийн бэрхшээл бүхий 5 мянга орчим иргэн байгаагаас 400 гаруй нь хүүхэд юм. Тиймээс төрөлхийн болон олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох шалтгаан нөхцөлийг тодорхойлон бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг нийгэмшүүлэх, тогтмол ажил, орлоготой болгох, урам зоригийг нэмэгдүүлэхэд төрөөс онцгой анхаарах шаардлага тулгарч байгаа юм.
Аймгаас энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг, уулзалт, чуулган, зөвлөгөөнүүдийг хийн тэдний санал санаачилгуудыг бодит ажил болгохоор бодлого, шийдвэрүүдийг гаргаад байна.
Б.Чимэг

2018-12-11 11:40

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд