ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Гучин-Ус сумын ахмадууд аялалын замд гарлаа

2017-09-18 16:07
Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, ур чадварыг хойч үеийнхэнд өвлүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд сумдууд өөр өөрсдийн ажлаа төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ. Гучин ус сумын хувьд ИТХ болон ЗДТГ нь ахмадуудынхаа алжаал, ядаргааг тайлах зорилгоор аялалын маршрут зохион замдаа гарчээ. Тэгвэл ахмадууд маань өнөөдөр /2017.09.18/ Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо хүрэлцэн ирж төрийн байгууллагуудаар орж танилцан аймгийн удирдлагуудтай зургаа татуулаад амжлаа. Аялалын замдаа гарсан 108 ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хувийн зүгээс зардалд нь нэмэрлэж санхүүгийн дэмжлэг үзүүлж, аян замын ерөөл өргөв.  


2017-09-18 16:07

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд