ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг тогтоолоо

2018-06-28 16:54

Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг тогтоолоо. Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулинд зааснаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоодог.

Энэ дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/02 тоот тогтоол гаргаж, мотоциклийг дугуйны тооноос хамааруулан 2200-3400, суудлын автомашиныг цилиндрийн багтаамжаас хамааруулан 18-25 мянга, автобусыг суудлын тооноос хамааруулан 35-50 мянга, ачааны автомашиныг даацаас хамааруулан 26-660 мянга, тусгай зориулалтын автомашиныг 22500, трактор, өөрөө явагч бусад хэрэгслийг 7-14 мянга, чиргүүлийг нэг тонн тутамд 7000 төгрөгийн албан татварыг жилд нэг удаа төлж байхаар тогтоов.


2018-06-28 16:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд