ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Байгалийн зарим баялгийг ашигласны үнэ төлбөрийг тогтоов

2018-06-29 12:15

Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Байгалийн ургамлын нөөц, рашаан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ховор ургамалд Эмийн бамбай, Цагаан дэгд, Ягаан цээнэ гэхчлэн 20 гаруй нэр төрлийн ургамлыг багтаав. Мөн эм, хүнсний үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар түүж бэлтгэх элбэг ургамалд Хусны шүүс, Алаг башир, Өргөст нохойн хошуу зэрэг 30 гаруй нэр төрлийн ургамал ашигласны үнэлгээг тогтоолоо.

Рашаан ашиглалтыг Эмчилгээ, сувилгаа, Үйлдвэрлэлийн болон аж ахуйн, Халаалтын зориулалтаар ашиглах байдлаар ангилан үнийг тогтоов. Мөн Элс, Хайрга, Өнгөт чулуу зэрэг 10 гаруй нэр төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон юм.

Хэлэлцэх материалтай холбогдуулж аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, төлөөлөгч А.Мөнхбат, Ч.Чинзориг, Б.Болор-Эрдэнэ, П.Загарзүсэм, Д.Лхам-Оролмаа, Д.Сүх-Өлзий нарын асуултанд аймгийн Засаг дарга Г.Ганболд, ХОХБТХ-ийн Газар, байгаль орчин, аялал жуучлалын салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Анхтуяа нар хариуллаа.



2018-06-29 12:15

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд