ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

"АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ" ХӨТӨЛБӨРИЙН ТУГ, АЯЛАХ ДЭВТРИЙГ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ХҮЛЭЭН АВЛАА

2017-10-11 09:52

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА БӨГӨӨД "АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ" ХӨТӨЛБӨРИЙН ТУГ, АЯЛАХ ДЭВТРИЙГ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ХҮЛЭЭН АВЛАА

Аймгийн хэмжээнд зам тээврийн осол хэрэг 2017 оны эхний 09 сарын байдлаар нийт 47 бүртгэгдсэнээс 15 осол буюу 32 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж 6 хүн нас барьж, 10 хүн гэмтсэн судалгаа гарчээ.
Иймд "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилга гарган 2017 оын 10 дугаар сарын 06-ны өдрийн А/479 дугаартай захирамжаар "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё" нэгдсэн арга хэмжээг Арвайхээр сумын хэмжээнд 3 сарын хугацаатай зохион байгуулж эхлүүлээд байна.
Энэ захирамжийн хүрээнд хувиарт байгууллагууд эргүүл шалгалт хийхээс гадна төрийн ажил үйлчилгээг иргэдэд ойр хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн байгууллага өөрийн ажилтан алба хаагч нар мөн тэдний гэр бүл, ойр дотны найз нөхөд, иргэдэд чиглэсэн ажил арга хэмжээг зохион байгуулан архины хор уршгийн талаар сурталчлан таниулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилагааны ажлыг үр дүнтэй зохион байгуулахаар өнөөдөр /2017.10.10/ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд аялах дэвтэр, аяны тугыг хүлээлгэн өглөө.
Энэхүү туг, дэвтэр нь тухайн байгууллагад 3 хоног аялах бөгөөд уг дэвтэрт зохион байгуулсан ажил, арга хэмжээний танилцуулга болон цаашид хэрэгжүүлэх ажлын шинэ санал санаалчлага тусгагдах учиртай юм. 
Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг дээшилж, сахилга хариуцлага сайжиран хувь хүний ухамсарт нөлөөлсөн үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийн үр нөлөөг дээшлүүлэхэд ач холбогдол гарна гэж үзэж байна.
Иймд аялах дэвтэр, тугыг хүлээн авсан байгууллагын дарга, албан хаагчид идэвхи санаачлагатай оролцож, үр дүнтэй ажил арга хэмжээг зохион байгуулахыг УРИАЛЖ байна.






2017-10-11 09:52

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд