ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Мазар багийн тариаланчид ургацаар арвин байна

2018-08-20 17:22

Төгрөг сумын Мазар багт энэ жил ургац арвин байна. Газар тариалангийн 34 га талбайд 150 гаруй тариаланч төмс, хүнсний ногоо, хүлэмжийн нарийн ногоо тариалан аймгийнхаа хүн амын хэрэгцээг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангаж байгаа юм.

Тус тариалангийн бүсэд 1980 оноос үйл ажиллагаа эхлэсэн бөгөөд 2001 онд услалтын системийг ашиглалтад оруулан өргөжүүлж, сүүлийн жилүүдэд цагаан будаа, артишок, эрдэнэшиш зэрэг нарийн ногоо, жимс жимсгэнийг туршилтаар тариж ургуулж байна.

 


2018-08-20 17:22

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд