ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

4 дэхь удаагийн бүрэн эрх /2004-2008 он/

2016-11-21 16:49

  Монгол улсын Үндсэн хуулиар иргэнии ардчилсан нийгмийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх эрх зүйн үндсийг тогтоосноос хойш 15 жилийн хугаиаанд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд төлөвшин тогтож, хөгжлийнхөө шинэ үед орсон юм.

         Аймгийн ИТХ нь иргэдийнхээ эрх ашгийн илэрхийлэл болж, багаар ажиллан, хамтын оюун ухаанаар нэгдсэн шийдэлд хүрдэг онилогтой байгууллага учраас НӨҮЁ-ны байгууллагын хүлээх үүрэг хариуцлага, эзлэх байр суурийг жилээс жилд өргөжүүлж, ард иргэдийн сайн сайхан амьдрал, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөөх хүн хүчний нэгдмэл нөөиийг хамгийн үр ашигтайгаар удирдахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан юм.

      Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай нягт хослуулж, орон нутгийг удирдах арга барилыг удирдахуйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр байнга боловсронгуй болгон, орон нутгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах дүрэм, журам боловсруулах, орон нутгийн өмч, хөренгө, санхүүгийн чадавхийг дээшлүүлж ажилласан.

          Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явиад иргэдийн хяналт оролиоог нэмэгдүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэн, аймгийн ИТХ, Тэргүүлэгчид, Засаг дарга, түүний Тамгын газраас эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуйн хөгжлийн болон орон нутгийн өмчийн харилиааны асуудлаар аймгийн дэд хөтөлбөрүүд, дүрэм, журам батлан салбар бүрийн хөгжлийг дэмжсэн бодлоготой болсон нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийн хэмжээндээ хэм хэмжээ тогтоож, бодлогоор удирдах үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл болж байна.

       1992 оноос хойш сонгогдсон 4 дэх удаагийн сонгуулийн үр дүнд 2004 онд байгуулагдсан аймгийн ИТХ нь иргэд, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, итгэл найдвар, иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэн, төрийн хууль тогтоомжийн хүрээнд аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийг ханган биелүүлэхэд гол зорилтоо дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллав.

      2004-2008 оны аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа нь Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хууль"-ийг хэрэгжүүлж, Нутгиин өөрөө удирдах ёсны баигууллагын эрх мэдэл, гүйиэтгэх үүрэг өргөжиж, боловсон хүчнээр хангах, ажиллах чадварыг дээшлүүлэн орон нутгийн бие даасан байдлыг хангаж, телөвшин бэхжиж, олон түмэндээ танигдаж, төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудтай нягт хамтран ажиллав.

      Монголын нутгийн удирдлагын байгууллагын шинэ тогтолцоо үүсч хөгжсний 15 жилийн ойг тэмдэглэн, "Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын зорилт" сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулав.

        Аймгийн ИТХ-ыг сонгох 4 дэх удаагийн сонгуулиар бүрдсэн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулж, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулиар 35 төлөөлөгчтэй байгуулагдсан бөгөөд 26 нь МАХН-ын гишүүн, 9 нь Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 7 нь эмэгтэй, дээд боловсролтой 33, тусгай дунд боловсролтой 2, терийн захиргааны албан хаагч 13, төрийн үйлчилгээний албан хаагч 7, хувийн хэвшил болон бусад салбарт ажиллагч 10 төлөөлөгч байв. Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугаиааны анхдугаар хуралдаанаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Дуламдоржийн Тогтохсүрэн 2 дахь удаагаа сонгогдсон ба нарийн бичгийн даргаар Цоодолын Баатар 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.

         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр Ж.Самданжигмэд, И.Очирбаатар, С.Лувсансамбуу, Ж.Саруул, Ч.Бат-Эрдэнэ, Э.Тэгшбаяр, Б.Мөнхжаргал, Т.Гончигдорж нар сонгогдон ажиллаж байв. Аймгийн ИТХ-аас төр нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, зарим байгууллага, гудамж талбайг тэдний нэрэмжит болгох журмыг батлан гаргаж, Арвайхээр хотод Б.Ренчинпэлжээгийн нэрэмжит гудамж, Ерөнхий сайд асан П.Гэндэн, Т.Намнансүрэн нарын нэрэмжит гудамж, аймгийн дарга асан Ч.Эрдэнэ-Очирын нэрэмжит гудамжийг шинээр бий болгов.


2016-11-21 16:49

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд