ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

МЭНДЧИЛГЭЭ

2019-09-02 09:56
Мөнгөн хонхны дуу жингэнэж, өхөөрдөм хүүхдүүдийн инээд цангинасан 9 дүгээр сарын 1-ний өдөр тохиож байна. 
Эрдмийн саруул өргөө үүдээ нээн ирээдүйн их үйлсийн эздийг урин дуудсан эл баярын өдөр Өвөрхангай аймагт 26400 хүүхэд сургуулийнхаа алтан босгоор алхан орж, эрдмийн аяндаа шамдан суралцахаар ирлээ. Үүнээс 2600 гаруй хүүхэд нь хичээлийнхээ анхны А үсгийг заалгаж байгаа юм. Тэрчлэн төрийн болон төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 10000 гаруй бяцхан үрс хамрагдаж байна.
Эрдмийн их оргилд тэмүүлж яваа алдрай бяцхан үрс, оюутан залуустаа болон ирээдүйн оюунлаг, хүчирхэг иргэнийг төлөвшүүлэн сургахын төлөө бие, сэтгэлээ чилээн ажилладаг эрхэм багш нартаа, хүндэт эцэг, эхчүүддээ 9 дүгээр сарын 1 буюу “Эх хэлний өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА А.ИШДОРЖ

2019-09-02 09:56

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд