ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Онги-Таац голын сав газрыг хамгаалах ажилд талуудын оролцоог хангана

2018-05-28 13:23

Онги-Таац голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Арвайхээр хотод болж байна. Зөвлөгөөнд БОАЖЯ-аас болон 4 аймгийн 24 сумаас төлөөллүүд оролцож, Сав газрын усны нөөц, ашиглалт, менежментийн төлөвлөгөөний тухайд санал солилцож байгаа юм. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж зөвлөгөөнийг нээж, амжилт хүслээ.

Онги-Таац голын сав газар нь Өвөрхангай аймгийн 11, Баянхонгор аймгийн 2, Өмнөговь аймгийн 7, Дундговь аймгийн 2 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 64,6 мянган км талбайг эзлэдэг аж. 2015 онд БОАЖ-ын сайдын тушаалаар “Онги-Таац голын сав газрын захиргаа” байгуулагдсан бөгөөд сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна.

Гэвч үйл ажиллагаа нь төдийлөн  жигдэрч хэвшээгүй учраас зөвлөгөөнөөр талуудын оролцооны зөвлөлийг байгуулж, ажиллах журмыг боловсруулах, сав газрын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлах юм. 2018 онд сав газарт хамаарах зарим сумын төвийн хүн амын ундны усны эх үүсвэрт цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулах, хөв цөөрөм байгуулах боломжтой газруудын судалгааг хийх, сумын төвд зөвшөөрөлгүй гаргасан худгуудыг поспортжуулах, бактерлиог, химийн шинжилгээнд хамруулах зэргээр олон ажлыг төлөвлөөд байна.

Б.Батчимэг


2018-05-28 13:23

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд