ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Зорилтот жилийн аяны гараа ИТХ-аас эхэллээ

2018-04-04 12:52
Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд Хүндэтгэлийн туг, дэвтрийг аялуулж эхэллээ. Аялалын гараа аймгийн ИТХ-аас эхэлж байгаа бөгөөд ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж аяны туг, дэвтрийг тав хоногийн хугацаатайгаар гардан авч, аяны үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн ИТХ-ын Ажлын албанаас зорилтот жилтэй холбогдуулан байгууллага дээрээ хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн тодорхой ажлуудыг төлөвлөөд байна. Тухайлбал, ИТХ-ын Иргэдэд мэдээллээр үйлчлэх төвд хүүхдүүдэд зориулсан номын булан байгуулах, Хүүхдүүдийн дунд Д аминдэмийн дутагдлыг илрүүлэх болон шүдний үзлэг, эмчилгээнд хамруулах, Хүүхдүүдийг “Унасан газар, угаасан ус минь”, “Миний аймаг - Миний бахархал” сэдэвт аялалд хамруулах зэргээр 10 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Б.Батчимэг

2018-04-04 12:52

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд