ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Хүссэн номоо онлайнаар аймгийн Төв номын сангийн электрон каталогоос хайх боломжтой

2016-10-26 11:37
Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит аймгийн Төв номын сан өнгөрөгч жилд  “Lib4U програм”-ыг нэвтрүүлснээр номын сангийн электрон каталогийг бий болгосон. Тус каталогид одоогоор бүх салбар, шинжлэх ухааны 20720 төрлийн 46234 ширхэг ном бүртгэгдсэн байна. Уншигчид онлайн орчинтой бүхий л газраас 103.242.45.174 хаягаар орж өөрсдийн хүссэн ном зохиолоо номын сангийн электрон каталогоос хайх боломжтой. Таны хайсан ном уг каталогид бүртгэлтэй байвал Төв номын сангийн байранд өөрийн бичиг баримттай очиж үйлчлүүлээрэй. Энэхүү  электрон каталогийг ашигласнаар уншигчид цаг заваа хэмнэх давуу талтай.

2016-10-26 11:37

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд