ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян Өвөрхангай аймагт нээлтээ хийлээ

2017-06-16 15:56
   Зам тээврийн осолд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэдгээрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг Монгол улсын хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран улс даяар зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл Өвөрхангай аймагт өнөөдөр /2017.06.15/ тус аяны нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон цагдаагийн алба хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. 

    2017 оны эхний таван сарын байдлаар  улсын хэмжээнд Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 644 бүртгэгдсэн бөгөөд 162 хүн амь насаа алдаж, 446 хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн тоо 25 хэмээн бүртгэгдсэн нь харамсалтай. Үүнээс  21 хүүхэд хөдөө орон нутагт, 4 хүүхэд нийслэл хотод зам тээврийн осолд өртсөн байна. 
   Харин Өвөрхангай аймагт мөн хугацаанд 131 зам тээврийн осол бүртгэгдснээс 8 хүн амь насаа алдаж, 19 хүн гэмтсэн бол насанд хүрээгүй 1 хүүхэд амь насаа алдаж, 4 хүүхэд гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байна.  Эдгээр нь бүгд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэдэг, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг нь зам тээврийн осолд өртөх гол шалтгаан болдог хэмээн албаны хүмүүс мэдээлж байна. Тэгвэл “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд дээрх тоог бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд тодорхой арга хэмжээ зохион байгуулж ажиллахаа дуулгаад үүнд иргэдийн оролцоо маш чухал бөгөөд бүгдээрээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хатран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэлээ. 






2017-06-16 15:56

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд