ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

ИТХ-ын журмын дагуу 29 багш “Саятан багш”-аар шалгарлаа

2019-10-07 12:05

Дэлхийн багш нарын 25 дахь, Монголын багш нарын 53 дахь өдрийн баяраар 29 багш “Саятан багш”-аар шалгарч, тус бүр 2 сая төгрөгийн урамшууллыг авлаа.

2016 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Өвөрхангай аймгийн ЕБС, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг батласан бөгөөд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, дотуур байрын багшийг урамшуулалд хамруулахаар тусгасан юм.

2016-2018 онд дээрх журмыг болзлыг хангасан 64 багшид 128 сая төгрөгийн урамшууллыг олгосон бол энэ жил 29 багш 58 сая төгрөгийн батламжийг гардуулаад байна.

- Б.Чимэг -

 


2019-10-07 12:05

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд