ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

6 дахь бүрэн эрх /2012-2016/

2016-11-21 17:19
Өвөрхангай аймгийн ИТХ нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулиар 2012.11.28-нд  41 төлөөлөгчтэйгээр байгуулагдсан. Аймгийн ИТХ-ын даргаар   Г. Ганболд сонгогдон ажилласан. Аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй бөгөөд Монгол Ардын Намын 24 төлөөлөгч, Ардчилсан Намын 16 төлөөлөгч, МАХН-ын 1 төлөөлөгч тус тус сонгогдон ажиллаж байна. ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнээс хойш Ардчилсан Нам болон Монгол Ардын Намууд бүлгийн ажлын алба байгуулан ажиллаж байна. 
Аймгийн ИТХ-ын хурал нь:
Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгт ээлжит хуралдааныг улиралд 1 удаа тэргүүлэгчдийн хуралдааныг сард 2-оос доошгүй удаа хуралдахаар зааж өгсөн.
2014 онд ээлжит хуралдаанаар 16 асуудал, тэргүүлэгчдийн хуралдаанаар 74 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд ажиллаж байна.  
ИТХ нь бүрэн эрхийнхээ хугацаанд дараах хөтөлбөрийг батлан аймаг орон нутагтаа хэрэгжүүлээд байна.
Архидалтгүй Өвөрхангай”  хөтөлбөр 
“Өсвөр үе Ирээдүйн эцэг, эх” хөтөлбөр
“Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах” хөтөлбөр
“Эрүүл мэндийн хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөр
“Бүтээлч багш” хөтөлбөр
“Иргэний боловсрол” хөтөлбөр
“Шатар” хөгжүүлэх хөтөлбөр 
“Дотуур байр-Бидний гэр” хөтөлбөр
Хяналт, шалгалт
Хууль тогтоомж, дээд шатны болон тухайн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг мөн Улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын үр дүнг шалгах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна


2016-11-21 17:19

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд