ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Ажлын Албаны ажилтнуудыг хөгжүүлэх хөтөлбөрийг батлав

2019-02-21 15:09

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын хүний нөөцийн хөгжил-нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Тухайн байгууллагын хүний нөөцийн менежментийг сайжруулж, бүтээлч, чадварлаг, олон талт мэдлэгт мэргэшсэн, тогтвортой ажиллах боловсон хүчнийг бий болгох нь хөтөлбөрийн зорилго юм.

Хөтөлбөрийг хугацаагүйгээр хэрэгжүүлэх ба ажилтнуудын мэдлэг, чадвар, ажиллах нөхцөл сайжирч, нийгмийн баталгаа, ажлын бүтээмж нэмэгдэх зэрэг ахиц, дэвшилтэй үр дүнг хүлээж байна.

Тэргүүлэгчид хөтөлбөртэй танилцаж, ажилтнуудад холбогдох хуулиудын талаар мэдлэг олгож чадавхижуулах, бусад сайн туршлагаас судладаг байх зэргээр саналаа илэрхийлэв.


2019-02-21 15:09

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд