ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Даваа гарагт бүх нийтээрээ амарна

2016-10-26 14:55

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж байхаар болсон. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд тохиож байгаа билээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Монгол бахархлын өдөр”-өөр буюу ирэх даваа гаригт бүх нийтээрээ амрах юм.

Тус өдөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Мөн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. 


2016-10-26 14:55

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд