ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, УИХ-ын тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцоно у

2017-04-11 09:32
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, УИХ-ын тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцоно уу. Дэлгэрэнгүйг 70144565 
мөн файл хэсгээс татаж авна уу.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ТӨЛӨӨЛЛИЙН БОЛОН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГЭЭ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ, САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ
1. Удиртгал 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн иргэд, сонгогчдынхоо ашиг сонирхлыг төлөөлөх, нутаг орныхоо эдийн засаг нийгмийн асуудлаар тогтоол, шийдвэр, санал дүгнэлт гаргах, асуудал дэвшүүлэх, иргэдийн өмнөөс гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хуулиар хүлээсэн байгууллага юм. 
Сонгогдсон төлөөлөгчид нь иргэд, иргэний нийгмийн байгууллага, бизнесийн бүлгийн дуу хоолой болж, доороос гарч байгаа саналыг орон нутгийн шийдвэр, төлөвлөлт, төсөвт үр нөлөөтэй, шударгаар тусгах, төрийн үйлчилгээ, нутгийн захиргааны ажлын үр дүнгийн талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, нутгийн удирдлагын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх замаар ил тод байдлыг хангах, иргэдийн өмнө хариуцан тайлагнахад чухал үүрэгтэй. Нутгийн захиргааны үйл ажиллагаа, төрийн санхүүгийн менежмент, үйлчилгээнд хяналт тавих утгаараа ИТХ нь орон нутгийн түвшин дэх хариуцлагын тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Засаг даргын мөрийн хөтөлбөр, төсвийн гүйцэтгэл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр тухайн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг салбарын хуулиудаар шат, шатны ИТХ, баг хорооны ИНХ-д ногдуулсан байдаг. Гэвч ихэнх тохиолдолд бүх шатны Хурлын байгууллагад дээрх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв хөрөнгийг төсөвт нь суулгаж өгдөггүй. 
Хурлын байгуулагууд дотоод бүтцийн нэгжээрээ дамжуулан хяналт хийх, ажлын хэсэг байгуулах, орон нутаг дахь төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны явцын болон гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх зэргээр хяналтын чиг үүргээ янз бүрийн арга замаар хэрэгжүүлж байгаа ч санхүү, хүний нөөц байхгүйгээс үйлчилгээнд хяналт тавих асуудал сул байдаг. 
Иймд ИТХ, түүний дотоод бүтцийн нэгжээс хяналтын болон төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх сайн туршлагыг хөхүүлэн дэмжих үүднээс төслийн хүрээнд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. 
2. Зорилго
ИТХ түүний дотоод бүтцийн нэгжээс хяналтын болон төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжиж, сайн туршлагыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх замаар ИТХ, түүний дотоод бүтцийн нэгж, төлөөлөгчдийг чадавхжуулах, засаглалын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах 
3. Онцлох чиглэл
Тэтгэлэг хүсэгч ИТХ нь дараах чиглэлийн хүрээнд төслийн саналаа боловсруулж ирүүлнэ.

2017-04-11 09:32

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд