ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

13 БАГИЙН 26 ХҮҮХЭД БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦАС, ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ БОЛЛОО

2018-09-04 12:17
Хичээлийн шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймаг дахь спорт хувцасны “МОНЛАЙН” ХХК, “Солонго” хүүхдийн бэлэн хувцасны дэлгүүрээс шинээр 1 дүгээр ангид элсэн орж байгаа бяцхан сурагчдад биеийн тамирын хувцас, бичиг хэргийн хэрэгслийг бэлэглэлээ. Баяр дээр баяр нэмсэн энэ сайхан сэтгэлийн бэлгийг Арвайхээр сумын 13 багийн зорилтот өрхүүдээс 26 хүүхэд гардан авлаа. 
Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Зорилтот жилийн үйл ажиллагааг төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, ард иргэдээс олон талаар дэмжиж, хамтран ажиллаж байна. Хүүхдүүдээ хайрлан хамгаалах, дэмжин туслах сэтгэлээр сайн үйлсийг өрнүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрт талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
Хүүхэд болгон онц сурлагатай байх албагүй, харин зөв төлөвшил, хүмүүжилтэй болж өссөнөөр ирээдүйн бүтээлч иргэн болох үндэс суурь тавигддаг. Тийм учраас хүүхдүүдээ хэрхэн зөв, сайн хүн болгон хүмүүжүүлэх вэ, яаж эрүүл, боловсролтой иргэн болгох вэ гэсэн шаардлагын улмаас зорилтот жилийг зарлаж, энэ хүрээнд багагүй ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Зорилтот жилийн ажлыг дүгнэхэд нэг улирлын хугацаа үлдлээ. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд сургуулийн удирдлага, багшаас гадна эцэг, эхийн үүрэг оролцоо нэн чухал учраас бүх л талаар дэмжиж, хамтран ажиллаарай хэмээн уриалъя.


2018-09-04 12:17

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд