ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН 280 ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААГ ГАЗАР ДЭЭР НЬ ХҮРГЭЖ, 7 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ХЭМНЭЛЭЭ

2019-05-06 17:19
Аймгийн ГХУСАЗЗ-өөс Бат-Өлзий суманд хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, 300 орчим иргэнд төрийн үйлчилгээг хүргэлээ.
Тухайлбал, архивын лавлагаа, хуулбар, ажилласан жил, эцэг тогтоолгох, хүүхэд үрчлэлт, галт зэвсэг эзэмших, ашиглах, жолооны үнэмлэх нөхөн авах, эрх сэргээхтэй холбоотой хүсэлтүүд, бусад өргөдөл, гомдлыг аймгийн Хуульзүйн хэлтэс, МХГ, ЦГ-ын Замын цагдаагийн тасаг, Архивын тасаг, Хархорин сум дахь Сум дундын Шүүх, Прокурор, ШША, ЦГ, ШШГА, Өмгөөлөгчдийн холбоо, сумын УБХ, НДХ, Татварын албанаас хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэж өглөө. Тоон дүнгээр авч үзвэл 7.4 сая төгрөгийн зардлын хэмнэлтийг иргэдэд үзүүлжээ.
Энэ үеэр Бат-Өлзий суманд үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, иргэдэд анхаарах зүйлсийг сануулсан юм. Тус суманд 2018 оны байдлаар 71 хэрэг, зөрчил үйлдэгдсэний 40 хувь нь өмчийн эсрэг гэмт хэрэг байгаа ба өмнөх оноос 8.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас 25 сая төгрөгийн хохирлыг учруулжээ.


2019-05-06 17:19

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд