ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Аймгийн Онцгой комиссоос 100 гаруй тонн өвсийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад үнэ төлбөргүй олгож байна

2017-03-29 12:42
Хэдхэн хоногийн өмнө Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас 40 орчим цаг үргэлжлэн орсны улмаас нийт нутгаар цасан бүрхүүл тогтож малчид ард иргэдэд маш хүндрэлтэй байдал үүссэн. Ялангуяа Богд, Гучин-Ус, Уянга, Арвайхээр, Нарийнтээл, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хархорин зэрэг сумдад цасны зузаан тал газартаа 30-45 см, хунгарласан газартаа 80-120 см байна. Цаг уур, Хэвлэл мэдээллийн байгууллагаас цаг агаарын аюултай үзэгдэл болохыг урьдчилан анхааруулж байсан хэдий ч сум, аймаг, хот хооронд болон малынхаа араас явсан иргэд олноор төөрөх, сураггүй болох, цасанд боогдох зэрэг тохиолдол их гарсан ч аймгийн Онцгой байдлын алба болон удирдах байгууллагууд шуурхай ажиллаж гарч болох эрсдлийг давлаа. Гэхдээ их хэмжээний цас унасны улмаас малчид малаа бэлчээрт гаргах боломжгүй болж, нөөцөлсөн өвс тэжээлээр хомсдов. Тиймээс аймгийн Онцгой комисоос 100 гаруй тонн өвсийг малчдад үнэ төлбөргүй хуваарилах шийдвэр гарган хүргэх ажлыг ойрын өдрүүдэд зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр /2017.03.29/ Төгрөг суманд хуваарьт 20 тонн өвсийг нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.




2017-03-29 12:42

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд