ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Сурагчдын хичээллэх таатай орчин нэмэгдэж байна

2016-09-22 11:01

Дэлхийн зөн Монгол Олон улсын байгуулллагын Өвөрхангай хөгжлийн хөтөлбөр болон Өвөрхангай аймгийн ЗДТГ, Арвайхээр сумын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан 528 сая төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр сумын 1, 4-р сургууль болон Хужирт, Хархорин сумдын сургуулиудад чанар, аюулгүй байдлын стандарт хангасан орчин үеийн тохижилт бүхий ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтанд оруулж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хүүхэд, багачуудад эрүүл, аюулгүй, цэвэрхэн, дулаан орчныг бүрдүүлснээр өвчлөл багасч, сурлагын үр дүн сайжирах давуу талтай юм. Харин  Хужирт, Хархорин  сумын ариун цэврийн байгууламж хүйтний улирал эхэлхээс өмнө буюу 10-р сардаа багтан ашиглалтанд орох аж.  


2016-09-22 11:01

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд