ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

ТЭРГҮҮЛЭГЧИД ХҮҮХДИЙН ЗУСЛАН БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ

2018-06-12 13:30
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар 8 асуудал хэлэлцэж байгаагийн эхэнд “Хүүхдийн зуслан байгуулах тухай” асуудал яригдав.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Төрийн өмчийн шинэ зуслантай болсноор өөрийн төдийгүй зэргэлдээх аймгуудын хүүхдүүд зуны амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болно” хэмээн дээрх асуудлыг дэвшүүллээ. Зуслан барих газрыг байгалийн үзэсгэлэн, дэд бүтэц татах боломж, аюулгүй байдлыг харгалзан Зүүнбаян-Улаан сумын нутаг “Хүнгүйн мухар” хэмээн газрыг санал болгов.
Тэргүүлэгчид “зуслан байгуулах талаар намар, өвөл ярьж шийдвэрлэсэн байх ёстой атал сурагчдын зуны амралт эхэлж байгаа энэ үед асуудал оруулж байгаа нь цаг хугацааны хувьд оройтсон” хэмээн шүүмжлэв. Гэсэн ч цаашид хүүхдийн зуслан байгуулах шаардлагатай болохыг хэлж, олон улсын стандартад нийцсэн зусланг хувийн хэвшлийн хөрөнгөөр байгуулах үүрэг чиглэлийг өглөө.
Б.Батчимэг

2018-06-12 13:30

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд