ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

ЦАГААНЗАЛАА ЗУСЛАНД 800 ХҮҮХДИЙГ ЗАРДЛЫГ НЬ ДААЖ АМРААНА

2018-06-12 13:32
“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй болон амжиргааны түвшин доогуур өрхийн 800 хүүхдийг Цагаанзалаа зусланд амраахаар боллоо. Хүүхдүүдийн амралтын зардлыг аймаг, орон нутгаас гаргах юм. Цагаанзалаа зуслан нь Хужирт сумын “Бор бургасны ам” хэмээх газарт байрладаг ба жил бүрийн 6 сарын 15-аас 8 сарын 21 хүртэл 9 ээлжээр хүүхдүүдийг хүлээн авдаг аж. Тус зуслан анх 1964 онд байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх 53 хугацаанд 60 гаруй мянган хүүхэд багачуудыг хүлээн авч амраажээ.
Б.Батчимэг

2018-06-12 13:32

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд