ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Хангайн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Төлөөлөгчид туршлага солилцов

2018-09-18 12:01

Өвөрхангай аймгийн ИТХ-аас хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох Хангайн бүс-2018” арга хэмжээг Өвөрхангай аймгийн Хужирт суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд НӨУБ-ыг чадавхижуулах, ажлын онцлог, шинэ санаа, ололт амжилтын талаар туршлага хуваалцах зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Ажлын албаныхан болон зарим Төлөөлөгчид оролцов.

Хангайн бүс-2018” сургалтаар аймгуудын ИТХ-аас иргэдийн оролцоог сайжруулах, багийн ИНХ-ыг мэргэжил арга зүйгээр хангах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, Хурлын байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, аймаг сумдын ИТХ-ын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны туршлага, үр дүнгийн тухай илтгэл тавин хэлэлцсэн юм. Мөн нутгийн удирдлагыг боловсронгүй болгох чиглэлээр судлаач Н.Лувсанжав илтгэл тавилаа.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Ц.Цолмон сургалтыг нээж хэлэхдээ “Энэхүү уулзалт нь харилцан туршлага судлахаас гадна НӨУБ-ын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, шинэ санаа дэвшүүлэх, байр сууриа илтгэн илэрхийлэхэд чухал арга хэмжээ болж байгаагаараа ач холбогдолтой. Төрийн байнгын хороон дээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийг боловсронгүй болгох ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Та бүхнээс гарсан санал хууль тогтоомжийн төслийг боловсруулахад чухал нөлөө үзүүлэх юм” гэв. 



2018-09-18 12:01

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд