ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Хайрхандулаан сумын ИТХ-аас “Иргэдийн санал – Төлөөлөгчдийн санаачилга” уриаг дэвшүүлжээ

2018-05-18 11:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 онд “Иргэдийн санал – Төлөөлөгчдийн санаачилга” уриаг дэвшүүлэн ажиллаж, 6 зорилт, 82 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн 4 сард ээлжит 6 дугаар хуралдаанаа зохион байгуулж, 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ. Мөн Сумын хилийн цэсийг тодруулах, тэмдэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, ИТХ-ын даргын хөрөнгийг захиран зарцуулах журам батлан зарим газрын тусгай хамгаалалтанд авах талаар шийдвэр гаргасан байна.

Тэрчлэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 22 асуудлыг хэлэлцсэн ба Төлөөлөгчид албан байгууллагын үйл ажиллагаатай танилцах, багийн өрхүүдээр орж, малчдын санал хүсэлтийг сонсох зэрэг бусад чиглэлд тодорхой ажлуудыг гүйцэтгэж байна.


Б.Батчимэг


2018-05-18 11:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд