ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Отроор яваа малчдад гурил, нүүрс түлшний тусламж үзүүлнэ

2018-01-19 20:14

Аймаг сумдын удирдлагууд өвөлжилтийн талаарх асуудлаар санал солилцож ойрын хугацаанд хийх ажил, авах арга хэмжээг тогтлоо. Тодруулбал аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг маргааш буюу 2018 оны 1-р сарын 19-өөс эхлэн хамгийн хүнд байгаа сумдаар очиж газар дээрх байдалтай танилцана гэлээ.  

Цагийн хүндрэлээс үүдэн манай аймгийн нийт 493 өрхийн 336328 мал гадны аймагт оторлож байгаа. Отроор яваа малчдад гурил, нүүрс түлшний тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тусламж хүргэх ажлыг  2018 оны 01-р сарын 22-ны даваа гарагт эхлэх бөгөөд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт гурван цэг байгуулан тараах юм байна. Малчдад олгох тусламжын гурилыг Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хариуцаж, харин нүүрс түлшийг орон нутгийн зардлаас шийдэх аж.

Мөн Засгийн газрын шийдвэрээр Өвөрхангай аймагт 570тонн өвсийг 100 хувь үнэ төлбөргүй, 550тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ. 


2018-01-19 20:14

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд