ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Өвөрхангай аймгийн “Алтан соёмбо” одонг Ч.Дамдиншарав багшид гардуулав

2018-07-03 15:33

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншаравыг Өвөрхангай аймгийн хүндэт шагнал “Алтан соёмбо” одонгоор шагналаа.

Ч.Дамдиншарав нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн бөгөөд 1968 онд Мексикийн нийслэл Мехико хотноо болсон зуны XIX Олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн нь Монголчуудын эх орондоо авчирсан анхны медаль юм. Тэрбээр өдгөө чөлөөт бөхөөрөө дагнан ажиллаж, хойч үе залуустаа бөхийн эрдмээсээ хуваалцсаар явна.

Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн, Халхын анхдугаар Богд, Төр шашны нэрт зүтгэлтэн, аугаа их соён гийгүүлэгч Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит “Алтан соёмбо” одонгийн журмыг 2010 онд аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэн баталж байсан ба Монгол Улсын төр, нийгэм, оюуны салбарт онцгой амжилт үзүүлж, тив, дэлхий, улсынхаа хэмжээнд нэр алдраа цуурайтуулахуйц бүтээл туурвил гаргасан, хүнлэг иргэний нийгэм төлөвшүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан алдартнууд, төрийн зүтгэлтнийг шагнах, алдаршуулахад орших юм.

Шагналыг жилд нэг удаа нэг хүнд хүнд олгох ба одон, үнэмлэх, нэг сая төгрөг дагалддагТус шагналыг 2011 оноос хойш 9 хүнд гардуулаад байна. 


2018-07-03 15:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд