ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

"Иргэдийн дуу хоолой ба Түүний үр нөлөө” аргачилал БОЭТ-д хэрэгжинэ

2018-03-12 13:44
Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан  “ Иргэдийн оролцоог хангах “ зорилтын хүрээнд  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал “Дэлхийн зөн  Монгол” олон улсын байгууллага, Аймгийн МШУТ  хамтран “Иргэдийн дуу Хоолой ба Түүний Үр нөлөө” аргачилалыг  Өвөрхангай аймаг дахь БОЭТ дээр хэрэгжүүлж эхлээд байна.  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.01.25 –ны өдрийн 03 дугаар тогтоолоор  тус аргачилалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. 
 “Иргэдийн дуу Хоолой ба Түүний Үр нөлөө” аргачилал нь төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэдэд тэгш чанар хүртээмжтэй хүрч байгаа эсэхийг иргэд өөрсдөө оролцон тодорхойлж, түүнийг сайжруулах боломжийг олгодог бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалалын чиглэлээр хэрэгждэг .  Өвөрхангай аймагт дахь БОЭТ –ийн хувьд иргэдээс хамгийн их санал шүүмжлэл дагуулдаг  төрийн үйлчилгээний байгууллагуудын нэг. 
   Тус аргачилал БОЭТ дээр  хэрэгжсэнээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгарч байгаа асуудлуудыг  гаргаж ирэх,  тэр асуудлуудаа орон нутгийн түвшиндээ шийдвэрлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирах,  иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх,  идэвхтэй бодит оролцоог нэмэгдүүлэх  зэрэг бодит үр дүнд хүрэх юм. 
   Аргачилалын эхний шат болох аргачилал танилцуулах сургалтыг  2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  аймгийн  ГБХХТөвд  зохион байгууулж сургалтанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, төлөөлөгчид, аймгийн ЭМГ, МШУТ, БСУГ, ГБХЗХГ, БОЭТ-ийн мэргэжилтнүүд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон. 



2018-03-12 13:44

Сумдууд