ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН САЙТ

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн хүрээнд ярилцлаа

2018-07-05 11:08

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын 2018 оны эхний хагас жилд гүйцэтгэсэн ажлын мэдээлэлтэй аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид танилцлаа.

Тус ажлын бүрэлдэхүүнээс он гарсаар оршин тогтнохуй, эдийн засаг, мэдээлэл, Монгол соёл иргэншил, хүн ам удмын сан, хүнс, экологи, ус, нэн ховор амьтан, ургамлын аюулгүй байдлын талаар тодорхой ажлуудыг хийгээд байна.

Тэргүүлэгч О.Батжаргал “Алтны уурхайн олборлолт, борлуулалтанд тавих хяналт, цахим сүлжээ ашиглан залилан хийж байгаа асуудал, тосны ургамал болох Рапс тариалалтын хэмжээнд хяналт тависан эсэх” талаар, тэргүүлэгч Д.Энхбат “Гадаадын явган аялагчдын үйл ажиллагаанд хяналт тавих” талаар, тэргүүлэгч Б.Ганбат “Малын гоц халдварт шүлхий өвчний эх үүсвэр, шалтгаан”-ны тухайд асууж, санал хэлэв.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Нэн ховор ан амьтад, ялангуяа бугын тоо толгой, нас, хүйсийн нарийвчилсан судалгааг гаргаж, тооллого зохион байгуулах, малын тарилга туулга, вакцинжуулалтанд хяналт шалгалт хийх” үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагуудад даалгалаа. Мөн мэдээллийн аюулгүй байдал сул байгааг хэлж, facebook орчны худал хуурмаг мэдээлэл иргэдийг олон талаар хохироож байгаад анхаарал хандуулахыг хүсэв. Хүн амын удмын сангийн аюулгүй байдалд хяналт тавиж ажиллахгүй бол цус ойртолт Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд байгааг ч тэрбээр хэллээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, БОАЖГ, ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтэс, Гадаадын иргэн, харъяатын газрын Өвөрхангай аймаг дахь салбараас Тэргүүлэгчдийн асуултанд хариулж, ажлын нөхцөл байдлаа танилцуулав.


2018-07-05 11:08

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд