ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ням Эрдэнэсувд

УТАС: 99098315
И-МЭЙЛ:
БОЛОВСРОЛ:
БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ:
ТУРШЛАГА:
- Баянцагаан овогт Нямын Эрдэнэсувд Баянцагаан овогт Нямын Эрдэнэсувд нь 1976 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. Боловсролын байдал: • 1984-1994 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар 10-н жил, • 1994-1998 онд МУИС-ын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч, мэдээлэл зүйч мэргэжлээр, баклавр зэрэгтэй • 1999-2001 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, • 2014-2015 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Мэргэшлийн бэлтгэл: • 2012 онд Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч, • 2013 онд Бүгд найрамдах Энэтхэг улсад Жижиг, дунд бизнесийн Менежементээр мэргэжил дээшлүүлсэн. Ажил эрхлэлтйн байдал: • 1998-2001 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэст Бүртгэлийн мэргэжилтэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст "Хяналт, шинжилгээ-үнэлгээ" хариуцсан мэргэжилтэн, • 2001-2002 онд Италийн хөрөнгө оруулалттай “Лоро-Пьяно Монгол” компанид нягтлан бодогч, • 2002-оос 2003 онд “Их засаг” их сургуульд Санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч • 2003-2007 онд Мерси Кор Монгол ОУБ-д захиргаа, санхүүгийн ажилтан • 2007-2015 онд Мерси Кор Монгол ОУБ-д Хөтөлбөрийн төлөөлөгч, аймаг хариуцсан зохицуулагч, • 2015 оноос Өвөрхангай аймгийн ИТХ-ын Даргын зөвлөхөөр ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-т ажиллаж байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд, сумдын Засаг даргын үйл ажиллагаанд мониторинг хийх, явцын хяналт тавих аргачлалыг хийх ажлыг бусад багийн гишүүдтэй хамтран боловсруулж, хэрэгжүүлж байлаа. Нямын Эрдэнэсувд нь Мерси кор Монгол ОУБ-д ажиллах хугацаандаа мал маллагааны арга барилыг сайжруулах, малчдад мал аж ахуйн бус эрсдэл багатай, нэмэгдэл орлого олох бизнес эрхлэх дадал, хандлагын хэвшүүлэх, малчид хамтарсан хамтын, бүлгийн бизнес эрхлэхийг дэмжиж ажилласан. Энэ хугацаанд Говийн бүсийн эдийн засгийг хөгжүүлэх санаачлага, Хөдөөгийн агробизнесийг дэмжих хөтөлбөр, Фермерээс фермерт зэрэг орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих төслүүдийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлсэн байна. Хоршооны хөгжлийг дэмжих төслийн хүрээнд 2004 оноос 170 гишүүнтэй 22 малчны хоршоо, мөн малчны бус бизнесийн аж хуйн нэгжүүдэд санхүү, нягтлан бодох бүртгэл хөтлөх сургалтыг өөрийн биеэр хийж, хамтын бизнесийн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд эдгээр хоршоодын 12 нь одоогоор зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Малчид, хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэл, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх, тоног төхөөрөмжийн мэдээлэлд зуучлах, санхүүгийн эх үүсвэртэй холбох, бүтээгдэхүүний чанараа сайжруулах, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тэднийг чадавхижуулах зорилготой орон нутгийн төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаагаар нь дамжуулан дэмжин ажиллаж байна. Хөдөө орон нутгийн иргэдийг жижиг, дунд бизнес эрхлэн орлогоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилго бүхий Зээлийн баталгаа гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлж, төсөл эхэлсэн цагаас эхлэн давхардсан тоогоор 405 иргэнд 1,6 тэрбум төгрөгийн зээлд хүү багатай хөнгөлөлттэй зээлд хамруулансан байна. Н.Эрдэнэсувд нь Мерси Кор Монгол ОУБ-д ажиллаж байх хугацаандаа дараах төслүүдийг Өвөрхангай аймагт гардан хэрэгжүүлсэн. 1. Говийн Бүсийн Эдийн Засгийг Хөгжүүлэх Санаачилга I, II-Gobi initiative project I, II 2. Говийн бэлчээр-Gobi Forage 3. Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо төсөл (APPEAL)- ACTIVE PARTNERSHIPS AND PUBLIC ENGAGEMENT FOR ACCOUNTABLE LOCALITIES 4. Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр (LGM)- LOAN GUARANTEE MECHANISM 5. Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжилд хүйсийн тэгш оролцоо төсөл - GENDER IN AGRICULTURE AND RURAL DEVELOPMENT, GARD 6. Засаглалын хариуцлагатай байдлыг сайжруулах төсөл I,II- BUILDING RURAL INSTITUTIONS THROUGH CIVIL SOCIETY (BRICS) PROJECT 7. Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх (FIELD) төсөл I, II- FOSTERING AN INCLUSIVE ENVIRONMENT FOR LOCAL DISABLED PROJECT I, II 8. Төв болон өвөрхангай аймгуудын жижиг дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ өргөжүүлэх болон зах зээлд холбоход дэмжлэг үзүүлэх төсөл (MONGOL DERBY) 9. Фермерээс фермерт- FARMER TO FARMER (F2F) 10. Нийгмийн хамгааллын сүлжээ төсөл- SOCIAL SAFETY NETS PROJECT (SSN PROJECT) 11. Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд олгох зах зээлийн боломжууд (MORE) ТӨСӨЛ- MARKET OPPORTUNITIES FOR RURAL ENTREPRENEURS PROJECT 12. Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг тогтворжуулах төсөл - IMPROVED COMPETITIVE OUTSOURCING OF GOVERNMENT SERVICES (ICOGS) 13. Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах төсөл- LEVERAGING TRADITION AND SCIENCE IN DISASTER RISK REDUCTION IN MONGOLIA (LTS)
ГАВЪЯА ШАГНАЛ:
ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ: