ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Осорхүү Батжаргал

УТАС: 99329595
И-МЭЙЛ: obaagii0522@gmail.com
БОЛОВСРОЛ:
БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ:
ТУРШЛАГА:
- 1968 онд Арвайхээр суманд төрсөн. 1976 онд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд элсэж, 1986 онд төгссөн. 1986 онд МАА-ийн 015 дугаар ангид цэргийн алба хааж, тасгийн дарга, бага түрүүч цолтой, 1987 онд ЦНДС-д элсэн суралцаж курсын орлогч, жагсаалын дарга, ЦНДСийн сонсогчдын зөвлөлийг санаачилан анхны даргаар сонгогдон ажиллаж ахлах түрүүч цолтой, 1989 оноос цэргийн сургуулийн сонсогчдын нийтийн асуудлыг шийдвэрлэх болон анх удаа сонсогчдыг гадуур гаргах асуудлыг шийдвэрлүүлсэн, орон нутгийн БЗД-ийн хорооны депутатад нэр дэвшиж байсан, өөрийн хүсэлтээр татгалзсан. 1989 онд МАХН /хуучин нэрээр/ орлогч гишүүнээр нэг жил болоод 1990 онд намын гишүүнээр сонгогдож одоог хүртэл МАН-ын гишүүн, намын хорооны гишүүн, хурлын тэргүүлэгчээр, МАН-ын бага хурлын гишүүний сонгуульт ажлыг хийж байна. Мөн 1997 онд Өвөрхангай аймагт залуучуудын эрх ашгийг хамгаалах ардчилсан социалист үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, залуучуудыг сурч боловсрох, эрх ашгийг хамгаалах, өөрсдийн санаа бодлыг, илэрхийлэх тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдох эрхийг нээж өгөх, сум, аймгийн удирдах албан тушаалд томилдогдох, сонгогдох, бүх боломжийг нээж өгч, аймгийн хэмжээнд 10 жил залуучуудын даргын ажлыг хийж 2006 онд залуучуудын чуулганаа дүрмийн дагуу хийж сонгуульт ажлаа 1.Гочоогийн Ганболдод /одоо аймгийн Засаг дарга/ хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш дүрмийн дагуу чуулганаа хийж 2. Ч.Гүнсэн хорол /Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга/ 3. Н.Батзориг /Одоогийн МАН-ын хорооны дэд дарга/ нар үргэлжлүүлэн хийж байна. 1991 онд ЦНДС-ийг төгсөж, МАА-ийн 0131 дүгээр ангид /одоо Дорноговь аймаг Зүүнбаянд/ салааны захирагч, дэслэгч цолтой томилогдон очиж 1993 оны хавар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн төрсөн нутаг Арвайхээртээ ирж, Бургас ХЭАА-д ажилд орж механик, инженер, дэд даргаар нь ажиллаж байгаад 2001 оны 01 дүгээр сарын 01-нээс Засаг даргын захирамжаар томилогдон Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаа томилогдон Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар 2009 оны 02 дугаар сар дуустал ажилласан. 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон өнөөдрийн хүртэл ажиллаж байна. Сонгуульт ажил: 1. Аймгийн ИТХурлын төлөөлөгчөөр 2000, 2004, 2012 онд сонгогдон ажиллаж байна. 2. Өвөрхангай аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчээр 2002 оноос одоог хүртэл 3. Арвагар хээр МУХ-ны тэргүүлэгчээр 2008 оноос одоог хүртэл 4. Арвайн хүчтэн үндэсний бөхийн тэргүүнээр 2011 оноос хойш 5. Аймгийн Эрчим хүчний зорхицуулах зөвлөлийн даргаар 2009 оны 03 дугаар сараас одоог хүртэл 6. Баянтээг ХК-ны ТУЗ-ийн даргаар 2006 оны 06 дугаар сараас одоог хүртэл тус тус ажиллаж байна. Орон тооны бус: - Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар хорооны дарга - Хөдөлмөр эрхлэлтийн салбар хорооны дарга Мэргэжлийн боловсрол, сургалтын аймгийн салбар зөвлөлийн дарга тус тус ИТХурлын тогтоол, Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байна. Боловсрол: Дээд 1991 онд УБ хот ЦНДС-ийн команд инженерийн мэргэжлээр төгссөн баклавр -2010 онд Шинэ-Иргэншил дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистр Мэргэшүүлэх сургалтад: Монгол Улсын Засгийн газрын Удирдлагын академид Төрийн удирдлагын менежерээр суралцсан. /2001 онд 3 сар, 1999 онд 21 хоног/ -МАА-ийн офицерүүдийн мэргэжил дээшлүүлэх төвд Анхан шатны инженер сургалтанд -Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи Төрийн алба, удирдлагын сургуульд /2009 онд Төрийн бодлого, бодлогын шинжилгээ сэдэвт сургалтанд 40 цаг кредит/ -Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хүрээнд нийгмийн ажлын мэргэшүүлэх 3 удаагийн шаталсан сургалтад 120 кредит -Компаний засаглалын үндэсний зөвлөлд компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга сургалтанд 36 цагийн кредит суралцаж гэрчилгээ авсан /2013 онд/ -Нутгийн удирдлагын холбоо ТББ-ын “Иргэлийн оролцоо ба сумын хөгжлийн төлөвлөлт чиглэлээр орон нутгийн зөвлөхөөр эрх авсан /2013 оны 05 дугаар сард/ -Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг хэрэгжүүлэх эрхийн гэрчилгээг /2011 оны 06 сард/ авсан. 2009-2012 онуудад аймгийн үнэлгээний хорооны даргын ажлыг хийсэн. -Монгол Улс Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүчний зохицуулалтын эрх зүйн чиглэлээр суралцаж сертификат /2001 оны 03 дугаар сард авсан/ Гавъяа шагнал: 1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтан 2. МАН-ын Тэргүүний ажилтан 3. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан 4. Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдэг 5. МОАХ-ны Хүндэт тэмдэг 6. Оцгой байдлын албаны Тэргүүний ажилтан /2015/ 7. Ардын Хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль 8. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль 9. Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” /2008 онд/ тус тус шагнагдсан. Үндсэн хариуцсан ажил: 1. Шадар сайдын хүрээний асуудлаар: ОБГазар, ХГБХХТөв, Зоонозын газар, Байгаль орчин, цаг уур 2. Аймгийн дэд бүтцийн салбар: Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөлмөр, халамж, Нийгмийн даатгал, Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн төв/ 3. Аймгийн Онцгой комиссын орлогч даргаар 2009 оноос одоог хүртэл ажиллаж байна. 4. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар 2 дахь удаагаа сонгогдсон. 5. Аймгийн баяр наадам зохион байгуулах хорооны даргаар 2009 оноос ойш 8 жил тус тус хийж байна.
ГАВЪЯА ШАГНАЛ:
ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ: