ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг

2023-10-27/2023-10-29

Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал

Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр орон нутагт ямар үйл ажиллагаа зохион байгуулан, арга хэмжээ авч хэрэгжүүлбэл үр дүнтэй гэж та бодож байна вэ?

Саналууд: 15
Зочин 5 88355687
2023-10-27 15:42:28
Хүүхэд хамгааллын чиглэлээр иргэдийн саналыг авч байгаад баярлаж байна. Хүүхэд хамгаалах орон нутгийн тогтолцоог идэвхитэй үр дүнтэй ажилуулах шаардлагатай байна.

Зочин 5 99999999
2023-10-27 15:44:07
Зөв зөв

Зочин Арвайхээр 99999999
2023-10-27 20:47:36
Сумдад хүүхэд хамгааллын асуудал хариуцсан орон тоог нийгмийн бодлогын мэргэжилтэнээс нь салгахгүй бол нийгмийн бодлогын мэргэжилтэний ажлын ачаалал маш их. Эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, хүүхдийн эрх, хамгааллаа хариуцдаг. Тийм болохоор хүүхэд хамгааллын ажилтаныг заавал тусад нь байлгах нь зөв гэж боддог.

Т.Энхмаа 13 99885058
2023-10-27 21:12:30
ЕБС ийн хүүхдүүдийн электрон тамхи таталтыг хязгаарлах СӨБ- ийн хүүхдийн хоолны төсөв нэмнр

Оюунбилэг Өв.Богд суипм 99265250
2023-10-27 22:24:18
Дотуур байрны орчин нөхцөлийг нэн тэргүүнд сайжруулах. Судалгаагаар дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн дийлэнх нь хойд аавтай. Эсвэл салсан хагас өнчин хүүхдүүд амьдардаг. Тэдэнд байрандаа хөгжих төлөвших бүхий л орчинг бүрдүүлэх. Дотуур байр ая тухтай болсноор гадуур айлын хашаанд гэрт хараа хяналт сул хүүхдүүдийн тоо эрс буурах юм.

Ганцэцэг Арвайхээр 13.р баг 99999999
2023-10-27 22:34:39
Төрийн зүгээс хүүхдүүдэд сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг олон чиглэлээр биш нэг дадал хэвшлийг суулгах байдлаар олон давтамжтай явуулдаг баймаар байна. Батлагдсан хууль, тогтоомж, дүрэм журам бодлогыг аль ч шатанд хэрэгжүүлж, иргэддээ сурталчлан таниулж байх нь зүйтэй юм.

Батаа Арвайхээр, 5-р баг 8000000
2023-10-27 22:41:50
Сургуулиудад ажиллаж байгаа сэтгэл зүйч, нийгмийн ажилтны хүрэлцээ бага байна уу гэж хардаг. Ачаалал ихтэй, шаардлагатай хүүхдүүддээ хүрч ажиллаж чадахгүй байна уу? Энэ тал анхаарч ажилламаар байна.

Сараа Арвайхээр 9999999
2023-10-27 22:43:46
Сумдад нийгмийн бодлогын мэргэжилтний орон тоог 2 болгох хүүхэдтэй ажиллах боломж нөхцөлөөр хангах

Наранчимэг Арвайхээр 99992346
2023-10-27 22:46:24
Сумдад Хүүхэд хариуцсан хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болох

Аймгийн ИТХ-ын ажлын алба Арвайхээр 99019172
2023-10-27 23:15:26
Хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ ихсэж байна, охид насанд хүрсэн залуучуудтай үерхэх тохиолдол ихсэж байгаа нь бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдлийг дагуулж байна, гэр бүлийн орчинд бие махбодийн, сэтгэл зүйн болон үл хайрхах хүчирхийлэлд хүүхдүүд их өртөж байгаагаас амиа хорлох оролдлого хийх, буруу дадал зуршилтай болох, үе тэнгийн дээрэлхэлт үйлдэх зэрэг сөрөг зан үйлүүд нэмэгдэж байна ... зэрэг асуудлууд нэлээд гарч байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл үр дүнтэй байх талаар мөн гадаадын улс орнууд болоод бусад аймаг сумдад хэрэгжиж үр дүнгээ өгсөн хүүхэд хамгааллын чиглэлээрх сайн туршлагууд байвал саналаа ирүүлээрэй.

Гивааа 5-р баг 99061006
2023-10-27 23:31:46
1.Электрон тамхи худалдаж борлуулахыг хориглох.Худалдсан тохиолдолд цахим сүлжээгээр зарлаж үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах.Хор уршгийг сурталчилах. 2.Утааны багасгах гарц шийдэл

Зочин Арвайхээр 88888888
2023-10-28 00:09:02
1. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ өмэө хүлээх үүргээ ухамсарлахгүй, хараа хяналт сул тавьж, аливаа нэг асуудал үүсэхэд бусад руу буруугаа үүрүүлэх гээд байгаа нь харамсалтай. Үүнээс үүдэж хүүхдүүд найз нөхөдтэйгөө нийлж гадуур тэнэж, буруу зүйл рүү амархан татагдах, гэмт хэрэг зөрчилд өртөх нь элбэг байна. Гэвч энэ нь 100 хувь эцэг эхчүүдтжй хамааралтай асуудал биш. Иймл дан ганц эцэг эхчүүд ч биш хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүрэг, хариуцлага, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сургалт, зөвлөгөөн, уулзалт, нөлөөллийн ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд, албан байгууллагуудтай хамтарч тогтмол хийж, дадл болгох шаардлагатай байна гэж үзэж байна. 2. Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа, хорт утааг худалдан борлуулж байгаа асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Эдгээр хорт бодисуудыг хэрэглэснээр ирээдүйд ямар үр дүнд хүрч болох талаар сургалт, нөлөөллийн ажил хийх. Ингэхдээ бодит кэйсүүд дурьдаж өгвөл зүгээр байх. 3. Сум орон нутагт хүүхдийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн байцаагчийн заавао ажлуулах шаардлагатай гэж үзэж байна. Ингэхийн тул суманд эдгээр боловсон хүчинг ажилж амьдрах нөхцлийг хангаж тогтвор суурьшилтай ажилуулах. 4. Сум орон нутаг хүн ам цөөн учраас аливаа асуудлууд урьдчилан сэргийлэх ажил руу анхаарал хандуулах нь сул юм шиг санагддаг. 5. Шөнө оройн цагаар хүүхдүүд хэсэг бүлгээрээ гадуур явах нь ихсэж байна. Иймд 22 цагаас хойш насанд хүрээгүй хүүхдүүдийг гадуур явуулахгүй байх дээр арга хэмжээ авах гэсэн саналуудыг дэвшүүлж байна. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр эмэгтэйчүүдийн форм уулзалт хийх гэж байгаад үнэхээр баяртай байна. Энэ формоос олон асуудал хөндөгдөж, хөндөгдсөн асуудлуудын араас явна гэдэгт итгэж байна.

Бүзмаа 5 99744142
2023-10-28 22:58:06
Арга хэмжээ гэхээс илүү дараах шийдлүүд хэрэгтэй байна 1. Гэр бүлийн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг сайжруулах /салалт, араар тавилт зэрэгт хариуцлага үүрэх/ 2 Хүүхэд хамгаалал чухал ч хүүхдийг өөрөө эрсдэлээс сэргийлэх, аюултай орчин, эрсдэли нөхцлөөс биёэ авч гарах аргад суралцуулах 3. Хүүхдийг хөдөлмөрт бэлтгэх ажил хөдөлмөр бол маш чухал зүйл. 4. Сургуулийн охидын формын стандартыг өөрчлөх арай л богино байна. Өвдөгөөр татсан форм өмсөх шаардлагатай байна 5. Охидын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эцэг эхчүүдэд боловсрол олгох

Алтанцэцэг Хужирт 5г баг 88474498
2023-10-29 08:47:14
Хүүхдүүд аав ээж нь архи ууж тэдний эрх зөрчигдөж байгаа үүнд чиглэсэн арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй үүнд жишээ нь хөршийн холбоог сэргээх ч юмуу баримтаар баталгаажуулах

Төмөрбат 6 баг 89285900
2023-10-29 11:08:32
Хүүхдийн амьдрах аюуллгүй орчныг бүрдүүлэхэд албан тушаалтануудын / засаг дарга. Захирал/ хариуцлагыг өндөржүүлэх. Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%