ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дорноговь аймгийн АА бүлэг, Мэргэжилтний багууд Өвөрхангай аймагт туршлага судалж байна

2017-09-18

Дорноговь аймгийн АА бүлэг, Мэргэжилтний багууд Өвөрхангай аймагт 2017 оны 9-р сарын 17-20-ны өдрүүдэд туршлага судлахаар иржээ. Тэд Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий сумдад ажиллах бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн багийн үйл ажиллагаатай танилцах, хамтарсан уулзалт ярилцлага зохион байгуулсан юм. Мөн Арвайхээр сумын АА бүлэг Бат-Өлзий, Хархорин сумдын аддиктологийн багийн үйл ажиллагаатай танилцах, цагдаагийн газрын түр саатуулах байр, БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн үйл ажиллагаатай танилцах юм байна.  Манай аймгийн хувьд  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр нь бусад аймагт нэлээд том туршлага болох бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлэх, Мэргэжилтний багийн үйл ажиллагааг  Дорноговь аймгийн Мэргэжилтний баг, АА бүлэгт сурталчилах цаашид  хамтран ажиллах чиглэл тодорхойлогдоно хэмээн үзэж байна.