ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлж байна

2018-01-23


Монгол улсын Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд зөвхөн гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдэд 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох заалттай. Харина зарим ээжүүд хүүхдээ тав, зургаан сар хүртэл нь асраад, ажилдаа ордог учраас аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 130 ээжүүдийн материалыг хянаж өнөөдрөөс /2018.01.22/ эхлэн хөтөлбөрийн шаардлага хангаж байгаа ээжүүдийн санхүүжилтийг арилжааны банкууд руу шилжүүлж эхэлсэн байна. Ингэснээр хүүхдээ асарч буй ээжүүдийн 50 мянган төгрөгийн тэтгэмж энэ сарын 22,23-ны өдрүүдэд шилжиж орох ажээ. Хэрэв хувийн дансаа холбоогүй бол тухайн банкин дээр өөрийн биеэр очиж тэтгэмжээ авах шаардлагатай юм байна. Жирэмсэн ээжүүд эмчийн хяналтад орсноор төрөхийн өмнөх болон дараах таван сард 40 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Тэгвэл “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор төрсний дараах таван сарын 40 мянган төгрөгийн тэтгэмж нь “Цалинтай ээж” хөтөлбөр руу шилжиж, ингэснээр ээжүүд хүүхдээ төрүүлсний дараа үргэлжлүүлэн сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор зохицуулжээ. Уг хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм.
Мэдээллийн эх сурвалж: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%